“Улаанбурхан өвчинтэй тэмцэх аян”-ы хүрээнд ХӨСҮТ-д 12 сая төгрөгний үнэ бүхий тоног төхөөрөмж хандивллаа

2016 оны 4 сарын 27
 

“Улаанбурхан өвчинтэй тэмцэх аян”- ы хүрээнд Соёл урлагийн залуучууд Баянзүрх дүүргийн Голомт банктай хамтраад ХӨСҮТ-д 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өглөө.

Энэхүү төхөөрөмж, эд зүйлсийг ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг болон захиргааны ажилтан нар хүлээн авсан юм.

ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг: Өнөөдөр урлаг соёлын төлөөлөл Голомт банктай хамтран улаанбурханаар өвчилсөн бяцхан хүүхдүүдэд нэн шаардлагатай автомат шахуурга, соруулын аппарат зэргийг хандивлалаа. Хандивын гараа сунгасан Баянзүрхийн Голомт салбар болон урлаг, соёлын залуучууддаа эмнэлгийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа баярласнаа илэрхийлье.

Голомт банкны  “Сансар” бизнес төвийн захирал Б.Оджавхлан: Улаанбурхан өвчинтэй тэмцэх аянд зориулж  Голомт банкны  Баянзүрх дэх салбар “Алтан түлхүүр сан ” -аас  урлагийн залуучуудтай хамтран хандив тусламж үзүүллээ. ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулж 12 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж болон бусад тусламжийн эд  зүйлсийг хүлээлгэн өгсөн. Бидний ирээдүй болсон хүүхдүүдэд туслаж байгаадаа бидний зүгээс  их баяртай байна..

Люмино хамтлагийн дуучин  Б.Батхишиг: Эмч нартай ярилцаж, ямар тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдгийг судалж, төслөө бичээд Голомт банкинд танилцуулсан. Энэ дагуу тус банкны  “ Алтан түлхүүр сан”-аас  төслийг дэмжиж ХӨСҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд шаардлагатай дуслын помп, соруулын аппарат , уян зүүнүүд,  300 гаруй хүүхдүүд эмчлүүлж байгаа учир памперсийн дэмжлэг үзүүллээ.  Мөн эцэг эхчүүдийн саналыг сонсож, бидний зүгээс сэтгэлийн дэм өглөө.

123

123

123

123

123

123

123

123

123

123

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32312
0 эможи
keyboard_arrow_up