Эмч нарын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2016 оны 4 сарын 27
Эмч нар яг одоо Чингисийн талбайд жагсаж байна. Тодруулбал, эмнэлгийн царцаагдсан барилгууд болон эмнэлгийн барилга барих нэрийдлээр олон тэрбум босгочоод ажлаа эхлэхгүй байгааг эсэргүүцэж эмч эмнэлгийн ажилчид, эхчүүд, эмэгтэйчүүд жагсаж байгаа аж.
Дашрамд, өчигдөр тэд ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж орон даяар жагссан бөгөөд тэдний хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах саналаа өгвөл өөрөө өргөн барина гэдгээ илэрхийлсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
32285
0 эможи