Сэлэнгэ аймагт ЭМСЯ, ДЭМБ-ын төлөөлөл ажиллав

2016 оны 4 сарын 27

  Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, ДЭМБ -ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт У болон бусад албаны хүмүүс Сэлэнгэ аймагт ажиллаж “Улаанбурхан өвчний өвчлөлийн өнөөгийн байдал,тулгамдаж буй асуудал”-ын талаархи мэдээллийг сонсож харилцан ярилцаж,зөвлөмж өгөв.

     Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат  Ажлын хэсгийнхэнтэй уулзаж аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл, ажиллагаа, халдварт өвчний байдал,  орон нутгийн салбар хоорондын шуурхай удирдлагын нэгж байгуулах, талбарын тархвар судлалын чиглэлээр эмч мэргэжилтнийг  бэлдэх төв байгуулах талаар саналаа  солилцсон байна.

    Энэ үеэр хүн малын халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын  хамтын ажиллагаа, мэдээ, мэдээллийг  шуурхай солилцож, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор шуурхай зохион байгуулж шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах зорилгоор “Орон нутгийн салбар хоорондын шуурхай удирдлагын нэгж” байгуулах журмын төслийг хэлэлцэх сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулав.

    Сургалтанд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Зоонозйн өвчин судлалын төв, Хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, асуудал хариуцсан  мэргэжилтнүүд оролцож саналаа солилцон хамтран ажиллав.

    Мөн улсын хэмжээнд халдварт саагийн эсрэг  3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үйл ажиллагааг нэгэн зэрэг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан тус аймагт 2016 оны 4-р сарын 23-нд зохиогдсон “Полиомиелитийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үйл ажиллагаа”-ний бэлтгэл хангуулах сургалтанд бүх сум, өрх,тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нийт 70 хүн оролцсон сургалтын нээлтэнд дээрх баг оролцож, дархлаажуулалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32276
0 эможи
keyboard_arrow_up