ЭМЧ нар ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН зарим заалтыг эсэргүүцэж жагсаж байна

2016 оны 4 сарын 26

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дахь зүйл заалтыг эсэргүүцсэн эмч, эмнэлгийн ажилтнууд Төрийн ордныг тойрч жагсаж байна.

2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “Эмч, эмнэлгийн ажилтан хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэнд ноцтой хохирч, нас барсан тохиолдолд 20-80 сая төгрөгөөр торгож, 2-8 хүртэл жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалт бий.

Уг заалтыг эсэргүүцсэн нийслэл болон орон нутгийн эмнэлгийн ажилтнууд Чингисийн талбайд цуглан, Төрийн ордныг тойрч, Эрүүл мэнд, Спортын яам руу жагсаалаа үргэлжлүүлж байна. 
Эмч нарын эсэргүүцээд буй эрүүгийн хуулийн заалтын хувьд:
15.1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.1.хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан;
2.2.хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эмч нарын үзэж байгаагаар "Осолд орчихоод ирсэн өвчтөн эмчилгээ эхлэх гэж байхад нас барчихвал бид нар гэмт хэрэгтэн болох гээд байна. Энэ зохицуулалтаа өөрчил" хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32251
0 эможи
keyboard_arrow_up