Улаанбурхны эсрэг вакциныг нярай хүүхдэд тарьж болохгүй

2016 оны 4 сарын 26

Улаан бурхантай холбоотой түгээмэл, асуулт хариултыг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) сайтнаас орчуулан хүргэж байна.

-Манай орон (энэ тохиолдолд АНУ-г хэлж байна.) Улаанбурхангүй орон гэж 2000 онд зарласан мөртлөө яагаад хүмүүс энэ өвчнөөр өвчилсөөр байгаа юм бэ?

-Жил бүр манай оронд айлчлан ирж байгаа вакцинжуулалтад хамрагдаагүй гадаадын болон манай орны жуулчид улаанбурхны вирусийг авчирч байна. Тэд вирусийн эсрэг дархлаа тогтоогүй, вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст вирусийг тарааж ингэснээр дэгдэлт үүсэх шалтгаан болдог.

-Улаанбурхны эсрэг вакцин хэр үр дүнтэй вэ?

-Улаанбурхны эсрэг вакцин маш үр дүнтэй. Хэрвээ вируст өртөж байсан бол вакцины 1 тун нь 93 хувийн, 2 тун нь 97 хувийн үр дүнтэй улаан бурхан өвчнөөс сэргийлдэг.

-Би вакцинжуулалтдаа хамрагдсан ч гэсэн улаан бурхан тусах боломжтой юу?

-Маш цөөхөн хүмүүс бүрэн вакцинжуулалтад хамрагдсан ч улаан бурхан тусдаг. Ойролцоогоор 100 хүн тутмын 3 нь өвдөх боломжтой. Шинжээчид үүний шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна. Магадгүй тэдгээрийн дархлалын тогтолцоо хангалттай сайн урвал үзүүлж чадахгүй байгаатай холбоотой байж болох юм. Гэвч сайн мэдээ гэвэл бүрэн вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс харьцангуй хөнгөн өвдөж, бусдад вирус тараах байдал харьцангуй бага байдаг.

-Жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдаж болох уу?

-Жирэмсэн эх хамрагдаж болохгүй. Урагт ямар нэг гаж нөлөө үүсч болзошгүй. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд амин дэм ихтэй хоол хүнс идэж, гадуур гарахдаа амны хаалт хэрэглэн, аль болох олон нийтийн газраар шаардлагагүй тохиолдолд явахгүй байх хэрэгтэй.

-Улаанбурхан өвчнөөр өвдсөн хөхүүл эх хүүхдээ хөхөөр хооллож болох уу?

-Болно. Учир нь уг өвчний вирус хөхний сүүгээр халдварладаггүй.

-Улаанбурхнаар өвдөх магадлал хөхөө хөхөж буй хүүхдэд бага байдаг гэж үнэн үү?

-Тийм. Хэрвээ эх нь өмнө энэ өвчнөөр өвдөж байсан эсхүл улаанбурхны эсрэг вакцин хийлгэж байсан бол жирэмсэн болон хүүхдийг хөхөөр хооллож байх хугацаанд эхээс хүүхдэд улаанбурхны эсрэг дархлаа дамжиж байдаг. Иймд хөхөөр хооллож буй хүүхдийг 6-9 сар хүртлээ уг өвчнөөр өвдөх магадлал бага гэж үздэг. Харин эх нь улаанбурхнаар өвдөж байгаагүй эсхүл вакцин тариулаагүй бол хүүхэд нь өвчлөх эрсдэл өндөр байдаг. Эхийн сүүг орлох юу ч байдаггүй тул хүүхдээ хөхөөр хооллоорой!

-Улаанбурхны эсрэг вакциныг нярай болон 9 сар хүрээгүй хүүхдэд тариулж болох уу?

-Нярай хүүхдэд тариулж болохгүй. Улаанбурхны эсрэг вакцины эхний тунг 9 сартайд, хоёрдох тунг 2 настайд нь л хийлгэдэг.  Хоёр тунг хоёуланг нь хийж байж бүрэн дархлаажуулалт болдог. Наана нь 8 сар 20 хоногтой удахгүй 9 сар хүрэх юм чинь гээд хамаагүй хийлгэж болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32234
0 эможи
keyboard_arrow_up