Эрүүл мэндийн байгууллагын инженер техникчид зөвлөлдөв

2016 оны 4 сарын 26

 Эрүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран  НҮБ-ын  Хүн амын сан, Люксембургийн Хөгжлийн Агентлагаас хэрэгжиж буй “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт”  MON/005 төслийн техникийн дэмжлэгтэйгээр “Эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер техникчдийг чадавхижуулах сургалт” -ыг  энэ сарын 21-23-ны өдрүүдэд хотноо амжилттай зохион байгууллаа.

   Сургалтад ЭМСЯ, рүүл мэнд, спортын яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, МХЕГр, СХЗГ, ЭМСЯ-ны  харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв,  аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага,  АХБ-ны “Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр –IV, V” төсөл,  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Этүгэн их сургууль, Хүрээ мэдээлэл холбооны дээд сургуулийн багш, судлаачид, мэргэжилтэн, инженер, техникчид зэрэг нийт 120 хүн оролцож  тулгамдаж буй асуудлынхаа талаар ярилцаж зөвлөмж гаргалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32226
0 эможи
keyboard_arrow_up