Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх уулзалт боллоо

2014 оны 5 сарын 20

ЭМЯ-ны ТЗУГ-ын Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтэс “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн багтай хамтран эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн нийгэмлэг, холбоодын эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийг чадавхжуулах уулзалтыг 2014 оны 5 сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтанд “ЭМЯ, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт мэдээллийг ЭМЯны Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэг, Эрүүл мэнд салбар хөгжил хөтөлбөр-4 төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны танилцуулгыг төслийн зөвлөх Г.Энхтүвшин нар хийсэн.

Уулзалтад ЭМЯ-ны мэргэжилтнүүд, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн нийгэмлэг, холбоод болон Төрийн бус байгууллагуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцож одоо явуулж буй ажлын чиглэл, цаашид явуулах үйл ажиллагааны болон хамтран ажиллах ажлын талаар санал солилцлоо.

Цаашид ЭМСХХ-4 төслийн багтай хамтран мэргэжлийн нийгэмлэг, холбоодын үйл ажиллагаа, чадавхид үнэлгээ хийж, тэдний хэрэгцээ шаардлагад үндэслэн бизнес төлөвлөгөө боловсруулах 3 өдрийн сургалтыг 2014 оны 5 сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3218
0 эможи
keyboard_arrow_up