ХӨСҮТ-д 10 сая төгрөгийн дуслын шингэн хандивлав

2016 оны 4 сарын 25

Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт  хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас санаачилсан хандивын аян үргэлжилж байна.

“Энхийн шүүдэр” ХХК-иас сая төгрөгийн үнэ бүхий  хоёр нэрийн  дуслын шингэнийг өнгөрөгч амралтын өдөр  ХӨСҮТ-д буцалтгүй тусламж болгон хүлээлгэн өгөв.

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар тус төвд 326 өвчтөн хандсаны 237 буюу 2.6 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 43 буюу 18 хувь нь хэвтэж, 172 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлүүлж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32167
0 эможи
keyboard_arrow_up