Эмнэлгийн дарга нар сайдаасаа хамааралгүй болно

2016 оны 4 сарын 23

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эрүүл мэндийн салбартай холбоотой нэгэн хуулийг баталжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 63,3 хувийн саналаар дэмжин баталжээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг гишүүдийн 74,5 хувийн саналаар Төрийн болон оро нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хуулийн төслийг 71,5 хувиар тус тус дэмжин баталжээ. УИХ-аас дээрх хуулиудыг баталснаар эмнэлэг бие даан шийдвэр гаргах, хөгжих бололцоо нь нээгдэж байна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээний салбар нь сайдаасаа хамааралгүй, дарга нар өөрсдөө шийдвэр гаргадаг болно гэсэн үг юм. Төрийн болон орон нутгийн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс нь томилдог болно. Мөн эмнэлгийн ажилчдынхаа цалин хөлсийг тухайн эмнэлэг өөрсдөө зохицуулан нэмэх боломж дээрх хуулиар үүсэж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32110
0 эможи
keyboard_arrow_up