ХӨСҮТ-д оюутнуудыг ажиллуулна

2016 оны 4 сарын 21

Улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчид уртасгасан цагаар ажилласааар гурван сар өнгөрч байна. Тиймээс эмч эмнэлгийн ажилтнуудын ачааллыг хөнгөлөх зорилгоор, тус эмнэлэгт ажиллах хүсэлтэй АШУҮИС-ын оюутнуудыг бүртгэж, ирэх тавдугаар сарын тавны өдөр хүртэл ээлжинд гаргахаар болжээ. Нийслэл хотод улаанбурхан өвчнөөр 0-8 сар хүртэлх нярай болон 15-28 насныхан зонхилон өвчилж байгаа ба тавдугаар сараас эхлэн өрхийн эмнэлгээр дамжуулан улаанбурхан өвчний дархлаажуулалтад иргэдийг үнэ төлбөргүй хамруулна. Цаашид өвчний тархалтаас хамаарч зургадугаар сард дархлаажуулалтыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болжээ. Өнөөдрийн байдлаар нэмэлт дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг ХӨСҮТ-ын Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хүлээн авч төлбөртэй вакцинд хамруулж байгаа ба зарим хэвлэл мэдээллээр цацагдсан улаанбурхан өвчний вакцин дууссан гэх мэдээлэл нь ташаа болохыг албаны эх сурвалж хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31994
0 эможи
keyboard_arrow_up