Мал эмнэлгийн салбарт Литва улстай хамтарна

2016 оны 4 сарын 20

Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Литва Улсын онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ина Маркулионитыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. ХХАА-н сайд Р.Бурмаа хамтын ажиллагааны хүрээнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэл,  технологийг Литва улсын  туршлагаас судалж, Монгол Улсад нутагшуулах мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг харилцан солилцох боломжтойг онцолсон. Түүнчлэн малын халдварт өвчин түүнийг шийдвэрлэхэд хоёр улс хамтран ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.

Литвийн Элчин сайд Ина Маркулионитэ хамтын ажиллагааг өргөжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуйн салбар болохыг онцлон тэмдэглээд харилцан төлөөлөгчид илгээн хамтран ажиллах бүрэн боломж гэлээ.

Уулзалтын үр дүнд цаашид мал эмнэлгийн салбарт хоёр улсын Хүнс, Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтран ажиллах тухай Санамж бичгийг байгуулан хамтран ажиллах боломж бүрдсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31913
0 эможи
keyboard_arrow_up