Эмч нар "2-8 жилээр яллахаар болсон хууль"-ийг эсэргүүцэж байна
Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвэлийн бага хурал зохион байгууллаа. Тэдний хурал хийх болсон гол шалтгаан нь 2016 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд оруулсан шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шоронжуулсан найруулга хийсэн явдал гэв. Тодруулбал, тус хуулийн 15.1 буюу эмнэлгийн эмч мэргэжилтэн хүн бүр ямар нэг байдлаар болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг болгон ангилж, эмч мэргэжилтнүүдийг 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар яллах хууль боловсруулсан гэдгийг хуралд ирсэн эмч нар хэллээ. Улмаар өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг шоронжуулсан хууль болгон өөрчилснөөрөө хүний амь нас, эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа биднийг маш ихээр бухимдуулж байна гэсэн юм.