“Харвони” эмийн 2000 тунг энэ сарын 20-ноос худалдаалж эхэлнэ

2016 оны 4 сарын 18

Эм импортлогч “Омбал” компани элэгний С вирусын эмчилгээнд хэрэглэх “Харвони” эмийн 2000 хүн тунг 4 дүгээр сарын 20-ноос худалдаалж эхлэх гэж байна. Үүнээс өмнө 1600 хүн тунг импортолж, борлуулаад байсан юм. Энэхүү эмийн үнэ гурван тун буюу нэг курс нь 1200 ам.доллар байгаа аж. Түүнчлэн элэгний С вирусын эмчилгээнд хэрэглэх боломжтой, адил төрлийн үйлчилгээтэй “Ledvir” эмийг “Монгол эм импекс” компани импортлох зөвшөөрөл авсан байна. Харин үнийн хувьд гурван тун буюу нэг курс нь 750 ам.доллар байгаа юм. “Омбал” компанийн хувьд Засгийн газар болон АНУ-ын “Gilead Sciences” компанитай байгуулсан гэрээний хүрээнд олон улсын зах зээлд 94 мянган ам.долларын үнэтэй байгаа “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр импортолж байгаа аж. Харин “Монгол эм импекс”-ийн нийлүүлж байгаа хямд эмийг АНУ-ын “Mylan” компани Энэтхэгт үйлдвэрлэсэн байна. “Хэрэглэгчдийн худалдан авах чадамжид зориулж олноор нь үйлдвэрлэж байгаа учраас үнэ нь хямд байгаа” гэдгийг Эрүүл мэнд, спортын яамнаас онцоллоо. Гэхдээ үүнтэй холбогдуулан “Омбал” компани “Харвони” эмийнхээ үнийг хямдруулахгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь орц, найрлагын хувьд илүү чанартай гэдгийг онцолсон байна. Одоогоор Эрүүл мэнд, спортын яам “Харвони” эмийг Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулж, Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд гаргаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам болон Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг байгуулж, судалгаа хийж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31801
0 эможи
keyboard_arrow_up