Д.Дагвадорж аварга улаан бурхны эмчилгээнд шаардлагатай төхөөрөмжийг хандивлахаар болжээ
Улаан бурхан өвчний халдвараас үүдэн олон хүүхэд амиа насаа алдсан харамсалтай явдлыг нийгэм даяар эмзэглэн хүлээж авч байна. Энэ талаар холбогдох яамд болоод албаны хүмүүс шаардлагатай арга хэмжээ авахгүй байгаа талаар иргэд сошиал орчинд багагүй шүүмжилж байгаа билээ. Манай улсад шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа учир өвчний тархалт их байгааг өвчтөнүүдийн ар гэрийнхэн хэлж байлаа.
Харин Их аварга Асашёрюү Д.Дагвадорж эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр авч ХӨСҮТ-д хандивлахаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр эхний ээлжид эрчимт эмчилгээний тасагт зориулж хэд хэдэн амьсгалын аппаратыг Япон Улс руу захисан бөгөөд нярайн судас ологч шаардлагатай төхөөрөмжүүдийг судалж байгаа аж.