“Хобби” дунд сургуулийн сурагчид улаанбурхан өвчний халдвар авчээ
“Хобби” дунд сургуулийн 30 хүүхэд улаанбурхан өвчний халдвар авсан тул тус сургуулийн удирдлагууд сурагчдын амралтын өдрийг сунгах шийдвэр гаргасан байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээллэж байна.
Бид энэ талаар “Хобби” дунд сургуулиас тодруулахад “Улаанбурхан өвчний халдвар авсан хүүхдүүд байгаа ч одоогоор тоо нь тодорхойгүй байна. Манайх тус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч, амралтын өдрийг сунгах эсэх нь тодорхой болоогүй” гэлээ.
Халдварын тархацын хувьд нийслэл хотын есөн дүүрэг, 21 аймгийг хамарч байгаа ба ихэвчлэн улаанбурхан өвчний эсрэг товлолын вакцины бүрэн тунгаа хийлгээгүй буюу хоёр тун вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд уг өвчнөөр өвдөж байгаа гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.