Зүрхний ховдол цоорхой хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

2016 оны 4 сарын 07

Цэргийн 032 ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх юм байна. Нийт зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар 91997268 утсанд холбогдож, тодорхой мэдээлэл авах боломжтой ажээ.

Дашрамд дурдахад, орчин үед зүрхний олон гажгийг мэс ажилбараар анагааж чаддаг болсон билээ. Зүрхний гажгаас бүрэн сэргийлэхүйц урьдчилан сэргийлэх арга гэж хараахан бий болоогүй. Гэхдээ зүрхний системийн үйл ажиллагааны доголдол, алдагдлыг цаг тухайд нь таних боломж олгодог арга барил  гэж бий. Тухайлбал 40-өөс дээш насныхан өөрсдийгөө цоо эрүүл гэж бодож байсан ч багаар бодож жилдээ ганц удаа ч болов зүрхний бичлэг хийлгэж байх ёстой ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31226
0 эможи
keyboard_arrow_up