Жирэмсэн эхчүүд амин дэмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо

2016 оны 4 сарын 05

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор өнгөрсөн сарын 25-нд жирэмсний амин дэмүүдийг хөнгөлөлттэй үнээр авах эмийн жагсаалтад багтаажээ. Үүнд Эливет, Пренетал, Пананги, Mineralis эм болон зарим витамин багтсан байна. 

Ингэснээр эмийн сангуудаар 69 мянган төгрөгөөр худалдаалагддаг Эливет, 70 мянган төгрөгөөр худалдаалагддаг Пренеталыг хөнгөлөлттэй үнээр буюу 25 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой болжээ. 12 мянган төгрөгөөр худалдаалагддаг Панангийнийг 7000 төгрөгөөр, Mineralis 4000-9000 төгрөгийн хооронд авах боломж бүрдэж байгаа юм. Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, халдварын эсрэг бэлдмэл, вирусийн эсрэг бэлдмэл зэрэг төрөлд нийт 404 төрлийн эм бэлдмэлийг багтаажээ. 

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ гэсэн тодотгол бүхий эмийн сангуудаас авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31133
0 эможи
keyboard_arrow_up