Элэгний вирүсийн эсрэг таван эмийг өнөөдрөөс хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ

2016 оны 4 сарын 01

Монгол Улсад 400 мянга гаруй хүн архаг вирүст хепатитын халдвартай, 100 мянган хүн тутам дахь элэгний хавдрын нас баралтаар дэлхийд эхний байранд байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас найм дахин их байна.
 
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2,600 хүн нас барж, хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн харамсалтай мэдээ бий. Үүнтэй холбогдуулан, Элэгний вирусын эсрэг таван эмийг өнөөдрөөс эхлэн хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй доорх таван эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаажээ. Мөн “Харвони" эмийг ЭМД-ын сангаас 80 хувь хөнгөлөхөөр ажиллаж байгаа гэсэн юм.
 
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар: -Эрүүл мэндийн даатгалын сангаас элэгний B, С вирусын эсрэг таван төрлийн эмийг өнөөдрөөс эхлэн хямдралтай үнээр худалдаалж эхэллээ.
 
Ихэнх нь B вирусын эм байгаа. Хамгийн чухал эм нь Тенопивор гээд хамгийн сүүлд Монголд орж ирсэн B вирусын эсрэг эм байгаа. Энэ эмийг өнөөдрөөс эхлээд эрүүл мэндийн даатгалын сангаас 34500 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Энэ эм одоо 1 сарын хэрэглээ нь 36000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 34500-г хөнгөлөхөөр 1200 төгрөг болох юм. Мөн Телбивудин гэж эм байгаа. Энэ эм нь B вирусын халдвартай жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан эм байгаа. Энэ эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 54000 төгрөгөөр хөнгөлөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, иргэд 90000 төгрөгөөр авдаг байсан эмээ 36000 төгрөгөөр худалдаалагдаж авах боломжтой болж байгаа юм. Телбивудин гэж эм жилийн өмнө 1 сарын хэрэгцээ нь 450 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин Тенопивор гэдэг эм нь 10 сарын өмнө 220 мянган төгрөгөөр зарагдаж байсан.
 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30981
0 эможи
keyboard_arrow_up