Өвчний голомтын хүрээний 50 мянган хүнийг вакцинд хамруулжээ

2016 оны 4 сарын 01

Шадар сайд бөгөөд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцож мэдээлэл хийлээ. Энэ сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 нь улаанбурхан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгтэй байснаас 73 нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна. Өвчлөлийн насны хувьд 46 хувийг 15-25 насныхан, 7.5 хувийг  8-8 сартай буюу вакцинд тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах талаар хэлэлцэн өвчлөл өндөр бүртгэгдэж байгаа 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэж, шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон. Өвчний голомтын хүрээний 50 мянга гаруй хүнийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Одоо ХӨСҮТ-ийн нөөцөд голомтод хийх 10 мянга гаруй хүн/тун, товлолоор хүүхдэд хийх 75 мянган хүн/тун вакцин байна. Цаашид халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн эмч нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулах шаардлага байна гэж Шадар сайд Ц.Оюунбаатар хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30940
0 эможи
keyboard_arrow_up