Бүртгэлгүй эм, тариаг худалдаалсан, хэрэглэсэн зөрчлийг таслан зогсоов

2016 оны 3 сарын 31

Иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор МХЕГ, ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй хаяг, шошгын зөрчилтэй, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлж зах зээлээс татах, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авахаар эмнэлэг, эм хангамжийн байгууллага, худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариаг худалдан борлуулах, хэрэглэх болон хууль бусаар худалдаалах зөрчил илэрчээ. Тухайлбал, “Сэцэнгоо” эмэгтэйчүүдийн эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй Спектиномицин тариаг хүнд тарьж хэрэглэсэн зөрчил илэрсэн.

Уламжлалт эмчилгээ оношлогооны “Найрамдал” эмнэлгийн эмч Э хаяг шошгогүй, гарал үүсэл тодорхойгүй, мөн Хятад хэлээр бичсэн шошго бүхий эмүүдийг тус тус худалдан борлуулж байсан.

Дүнжингарав худалдааны төвийн барааны лангуунууд нүдний дусал, туулгах үйлчилгээтэй эм борлуулж байсныг илрүүлэн саатуулаад байна.

Эдгээр нүдний дуслууд нь хондройтин сульфат, хлорфенирамин малеат болон судас нарийсгах үйлчилгээ бүхий эмийн бодис агуулсан тул ихэвчлэн нүдний харшил, загатнаа, улайлтад зориулагдсан байдаг. Нүдний дусаалгыг дусаах хоорондын зайг ойртуулснаар нүдний торлог бүрхүүл гэмтээх, болор цайрах эрсдэлтэй, мөн эдгээр эмийн дасал, сөрөг урвал ч үүсч болзошгүй тул эмчийн зааврын дагуу зөв зохистой хэрэглэх шаардлагатай юм.

Нүд нь эмзэг эрхтэн тул нүдний дусаалгыг баталгаатай зөвшөөрөлтэй газраас эмч, эм зүйчээс асууж, лавлаж байж хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30888
0 эможи
keyboard_arrow_up