ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2016.03.30/
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 13007 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2801 (21.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 400 өвчтөн хандсаны 337 (84.2%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 73 (21.6%) нь хэвтэж, 180 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
Улаанбурхан өвчний улмаас 457 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлогын мэдээ:
3 дугаар сарын 22-29-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 465 хүн хандсаны 21 (4.5%) нь хүн хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2%-иар, өмнөх оны мөн үеэс 5.1%-иар өсчээ.
Эх сурвалж: НЭМГ
Архины хордлогын мэдээлэл, 3 дугаар сарын 29-ний байдлаар