ХӨСҮТ-ийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг нийт ажилчиддаа мэндчилгээ дэвшүүллээ

2016 оны 3 сарын 30

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв нь халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, тандалт судалгаа, оношлогоо эмчилгээний асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий тусгай мэргэжлийн төв байгууллага юм. Манай байгууллага нь улаан бурхан, сүрьеэ, улирлын чанартай ихэсдэг томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хичээл зүтгэл гарган ажиллаж ачаалалтай хүнд үеийг үүргийнхээ дагуу давж гарч байгаад хувиасаа талархаж байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа нийт эмч нартаа дэлхийн эмч нарын өдрийн халуун мэндийг хүргэж энэрэнгүй ёсны элч болсон мэргэжилдээ үнэнч байж эх үрсийг жаргааж, өтөлсөнийг залуужуулж, өвдсөнийг эдгээж явахын сайхан ерөөлийг дэвшүүлж баярын мэнд хүргье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

ХӨСҮТ-ийн  эмнэлэгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.ТУНСАГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30841
0 эможи
keyboard_arrow_up