Элэгний B вирусын 220 мянган төгрөгийн эм 1200 боллоо

2016 оны 3 сарын 29

Ирэх сарын нэгнээс эхлэн элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй 220 мянган төгрөгөөр худалдаалж байсан Тенофобир эм 1200 төгрөг болж хямдарчээ.

Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дээрх эмээс гадна Ламивудин, Телбивудин, Рибаварин, Интерферон гэсэн дөрвөн эмийг хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад багтаасан байна. Эдгээр эмний хувьд 36 мянган төгрөгөөр борлуулагддаг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 34800 төгрөг төлөгдөхөөр болжээ. Үлдэгдэл мөнгийг иргэд өөрсдөө төлөх юм байна.

Мөн тус уулзалтын хүрээнд Харвоны эмийг 80 хувь хөнгөлөх, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны зардлын төсөвт дээрх шаардлагатай уялдуулан 30 тэрбум төгрөгийг нэмж тусгах зэрэг санал гарсан байна. Одоогоор энэхүү саналаа Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлээд байгаа гэнэ.

"Оном сангаас  “Эрүүл Элэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд “Элэг бүтэн Монгол" аяныг зарлаад байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хепатит С вирусыг устгах, элэгний хавдар, хатуурлаар нас баралтыг 50 хувь бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

Аяны хүрээнд Монголынхоо банк санхүү, бизнесийн байгууллагуудад хандаж уриалга гаргасан байна. Үүний салхийг хагалж "Чингис хаан" банк 15 сая төгрөгийн хандив өргөөд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30804
0 эможи
keyboard_arrow_up