Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

2016 оны 3 сарын 29

Он гарсаар улаанбурхнаар 10 гаруй хүүхэд эндэж, олон мянган хүн хот, хөдөөгүй халдвар авсаар байгаа. Өдгөө ХӨСҮТ-д 630 гаруй иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас Халдвартын тасагт 410 гаруй хүн улаанбурхан өвчнөөр өвчилжээ. Тэдгээрийн 33 хувь нь 15-29 насныхан, 15 хувь нь 0-8 сартай, вакцин тариулах нас нь болоогүй хүүхдүүд байна. Иймээс иргэн та бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, вакцинд хамрагдаагүй тохиолдолд хамруулах, мөн хувийн ариун цэврийг сайн сахих гэх мэт арга хэмжээг авахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халууралт болон хордлогоор эхэлж, АДЗ болон нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрхи толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжүүдээр илэрдэг ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог  вирусийн гаралтай цочмог  халдварт өвчин юм. Халдвар дамжих зам нь агаар дуслын зам. Ханиах, найтаах, ярих үед цэр нус шүлсний хамт гадаад орчинд цацагдаж тархана.  Ихэвчлэн 1-5 насны хүүхдүүд өвчилнө. 3 хүртэлх  сартай хүүхэд эхээсээ бэлэн дархлаа авсан тул өвддөггүй байна. Өнөөдрийн байдлаар 15-29 насны хүүхэд залуучууд мөн их тусч байгаа. Үүний шалтгаан нь бага насанд хийсэн улаанбурханы вакцин нь 10-15 жил дархлаа тогтоодог. Өвчлөл хүйтэн, сэрүүний улиралд ихэсдэг. Өвдсөний дараа тогтвортой дархлаа тогтоно. Хүндэрсэн тохиолдолд хүний амь насанд ч хүрэх аюултай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30762
0 эможи
keyboard_arrow_up