Сүрьеэ нас баралтын нэгдүгээр шалтгаан болж байна

2016 оны 3 сарын 28

Монгол Улсад сүрьеэгийн тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Сүрьеэ өвчин нь халдварт өвчний шалтгаант өвчлөлийн гуравдугаарт,  нас баралтын шалтгааны нэгдүгээрт ордог нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаагийн шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал, дархлалын тогтолцоо сул байгаагаас, мөн иргэдийн дунд сүрьеэ өвчний талаарх мэдлэг мэдээлэл хомс, үүнтэй уялдаатайгаар ялгаварлан гадуурхалт их байдагтай холбоотой аж. 

Монгол Улсын хэмжээнд 2015 онд сүрьеэгийн 4270 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний 59 хувь нь Улаанбаатар хотод байна. Сүрьеэгээр хэн ч өвдөх эрсдэлтэй бөгөөд 15-44 насны хөдөлмөрийн насны хүн ам нийт өвчлөлийн 67 хувийг эзэлж байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30733
0 эможи
keyboard_arrow_up