"Улаанбурхан" өвчнөөс сэрэмжлээрэй

2016 оны 3 сарын 28

Улаанбурхан нь бүх дэлхийд тархсан өвөл хаврын улиралд ихэсдэг 8-10 жилийн үечлэлтэй амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан уг өвчлөл нь ихэсч байгааг ард иргэд анхааралдаа авна уу.

Улаанбурхан өвчнөөр өвчлөөгүй ямарч насны хүн өвчилдөг ба улаанбурханаар өвчилсөн юмуу дархлаажуулсан эхээс төрсөн хүүхэд эхээс тархлаа авсан байдаг учраас эхний 3 сардаа өвчнөөр өвчлөхгүй. Харин 6-10 дахь сараас дархлаа суларч өвчлөх магадлалтай болдог. Улаанбурхнаар өвчилсний дараа юмуу вакцин хийлгэсэн нөхцөлд насан туршийн дархлаа тогтоно.

Улаанбурхан өвчний нууц үе дунджаар 9-11 хоног, халдвар авснаас хойш анхны шинж илрэх хугацаа 12-20 хоног

Шинж тэмдэг: өвчин цочмог байдлаар өндөр халуурч бие сулрах цочромтгой ууртай болох,уйлагнах, толгой өвдөх шинжээр эхлэж нус гоожих хоолой сөөх олон удаа бөгшүүлж, ханиалгах нүд улайж, нуухдах нулимс гоожих, гэрлээс гялбах зэрэг шинжүүд илэрч өвчний 1 дахь хоногийн сүүлч 2 дахь хоногт бага арааны харалдаа завьжинд шар будааны чинээ цайвар шаргал өнгөтэй толбон тууралт гардаг. Энэ тууралт өөр өвчний үед гардаггүй. Уг тууралт нь 2-3 хоног ажиглаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна.

Улаанбурхан өвчний тууралтын онцлог нь: Дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байх ба чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү цээжний дээд хэсгээр 2 дахь өдөр их биеэр 3 дахь өдөр мөчөөр том толбон гүвдрүүт тууралт гарах ба энэ үед тууралт дээрээсээ доошоо бүдгэрч хогжруут гуужилт бүхий хүрэн өнгийн нөсөө болно. Өвчний эхний үед вирусийн хатгаа хожуу үед нь нянгийн гаралтай уушигны хатгаа зүрх судасны талаас судасны цохилт цөөрч зүрхний авиа бүдгэрэх шинж гарч, дунд чихний үрэвсэл ам гэмтэх төвөнхийн үрэвсэл хоолойн хуурамч бачуурал менингоэнцефалит бүдүүн гэдсний үрэвсэл зэргээр хүндэрч амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг. Иймээс улаанбурханаар өвчлөхгүйн тулд Улаанбурханы эсрэг дархлаажуулалтанд хамруулж болно.

ХАЛДВАРЫН СЭРГИЙЛЭЛТ, ХЯНАЛТЫН АЛБА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30725
0 эможи
keyboard_arrow_up