Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны ээлжит хурал болов

2016 оны 3 сарын 25

Монголын өрхийн анагаах ухааны  мэргэжилтнүүдийн холбооны  салбар зөвлөлийн дарга нарын VIII зөвлөгөөнөөр өнгөрсөн жилд хийж хэрэгжүүлэсн ажлын тайлан, ирэх  онд хийх ажлын өлөвлөгөөөгөө хэлэлцэж тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлэх зорилгоор  өнөөдөр уулзаж  ярилцлаа.

 

Өнгөрсөн онд  холбооноос олон арга хэмжээ зохион байгуулж нийгмийн даатгалын байгууллагын хөнгөлөлттэй эм зардаг эмийн сангийн гурвалсан гэрээ дүгнэх ажлын хэсэгт орж  ажилласны үр дүнд  өрхийн эмч нарын хөнгөлөлттэй  эм бичихэд гардаг тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлснээс гадна сургагч багш бэлтгэх сургалт, менежментийн сургалт, багц цаг олгох тасралтгүй сургалт, бүсийн сургалт онол практик эрдэм шинжилгээний  бага хурлыг зохион байгуулж  өрхийн эмч нараа өргөнөөр хамруулж чадсан байна.   

 

Холбооноос зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа оролцож тус яамнаас бодлогын түвшинд өрхийн эрүүл мэндийн талаар баримтлаж буй бодлого чиглэл, УИХ- ын хаврын чуулганд хэлэлцэгдэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар холбогдох мэдээллийг өглөө.

 

Тус холбоонд 21 аймаг, найман дүүргийн 228 өрхийн  рүүл мэндийн төв, нэгдсэн үйл ажиллагаагаа явуулдагаас гадна  аймаг дүүрэг бүрт салбар зөвлөлтэй түүгээрээ дамжуулан  өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэхэд мэрэгжил арга зүйгээр ханган шийдвэр гаргах түвшинд  хамтран ажилладаг байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30653
0 эможи
keyboard_arrow_up