Улаанбурхан өвчний талаар салбарын хүмүүс ХЭН,ЮУ хэлэв?

2016 оны 3 сарын 25
 

Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн улаанбурхан өвчний дэгдэлт газар авч тавдугаар сард зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын  эсрэг вакцинаар дархлаажуулсан. Тиймээс нэмэлт дархлаажуулалт хийх шаардлагатай байгааг ЭМЯ-ны ТНБДарга С.Ламбаа Ерөнхий сайдад танилцуулж байсан. Тэгвэл энэ асуудлаар эрүүл мэндийн салбарт ХЭН, ЮУ ХЭЛСЭН талаар хүргэж байна.

Эрүүл мэнд, спортын яамны ТНБДарга С.Ламба: Засгийн газар Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт хийхэд 948 сая төгрөг шийдэж өгсөн

Улаанбурхан, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэг цаг хугацааны давхцалтайгаар өндөр байна. Томуу,томуу төст өвчин, улаанбуурхнаас сэргийлэх заавар зөвлөмж, нийтэд зориулсан зурагт хуудсыг маш их хэмжээгээр хэвлэж тараасан. Мэдээллийн хэрэгслүүдээр өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд давтамжтайгаар хүргэсэн.  Гэхдээ улаанбурхан бол нэлээд хүндрэлтэй байгаа. Ялангуяа 0-8 сартай хүүхдүүдэд маш хүн тусч байна. Гэтэл 0-8 сар нь вакцинд хамрагддаг нас биш. 18-аас дээш насныхан маш их халдвар авч байгаа. Хүндэрч байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь вакцинд хамрагдаагүй улсууд гэсэн үг шүү дээ. Тийм учраас Засгийн газар Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт хийхэд 948 сая төгрөг шийдэж өгсөн.

Өдрийн сонин 2016.03.24 №067

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбурхны дэгдэлт нэмэгдсэн тохиолдолд “ор дэлгэнэ”

Одоогоор 14496 Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс лаботориар оношлогдсон  нь 2491. Бүртгэгдэж буй халдварын 70  орчим хувийг 0-9 сартай хүүхэд, 18-30 насны идэр залуучууд эзэлж байна.

Манай ачаалал энэ сард үнэмлэхүй байдлаар нэмэгдсэн.  Яаралтай тусламж, хүлээн авах тасгаар өдөрт 400 гаруй өвчтөн ирж үйлчлүүлж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд өвчтөнүүдээс  328 тохиолдол нь Улаанбурхан байх жишээтэй. Үүнээс Улаанбурханы сэжигтэй байснаас 60 орчим нь буцаж, 68 нь эмнэлэгт хэвтсэн. Үлдсэн 260-270 тохиолдол нь хөнгөн хэлбэрийн Улаанбурхан гэж оношлогдож, гэрийн нөхцөлд өрхийн эмчийн хяналтан дор эмчлэхээр зөвлөгөө өгч явуулсан. Өдөр бүр ийм маягаар ажлаа  зохицуулж байна.

Одоогоор манайх амболуторийн эмч нараа татаж, зарим хэсгийг мөн хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө болгон ашиглаж байна. Ээлжийн ажилтануудаа эмнэлэг дотроосоо зохицуулж байгаа.

Emch.mn2016.03.22

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль: Улаанбурхан өвчний дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрөл үүссэн байгаа

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед нийт тохиолдлын 5-10 хувьд нь эндэгдэл бүртгэгддэг гэсэн судалгаа байдаг. Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд илүү өвддөг. Мөн бага насны хүүхдүүд их хүндэрч орж ирдэг. Яг өнөөдрийн байдалд улирал их нөлөөлж байна. Одоо амьсгалын замын халдварын үе эхэлчихсэн. Улаанбурхан өвчин эхлэхдээ урьдал үе гэж байдаг. Хүмүүс улаанбурхан өвчнийг халуурч, туурдаг гэдгийг мэддэг. Гэтэл ингэж халуурч туурахаас өмнө нусгайрах, ханиалгах, нүд үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Иргэд үүнийг нь мэдэхгүй томуу гэж андуураад хүндрүүлдэг. Үүнээс гадна суурь өвчтэй хүүхдүүдэд энэ өвчин их амархан хүндэрч байна. Тэгэхээр эцэг, эхчүүд хэрэв хүүхдэд нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж шинж тэмдгийн эсрэг эмчилгээгээ эртхэн авах хэрэгтэй.

Mnb.mn 2016.03.17

ХӨСҮТ: Гуравдугаар сар гарснаас хойш ХӨСҮТ-ийн ачаалал дээд цэгтээ хүрсэн

Улаанбурханаар өвдөгсөд 4-5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг тул өвчтөнүүдийн сэлгээ харьцангуй хурдан хийгддэг гэнэ. Тиймээс ч өнөөдөртөө ХӨСҮТ эл ачааг дангаараа нуруун дээрээ үүрчээ. Гэвч өвчний дэгдэлт цаашид саарахгүй бол ор дэлгэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг тус эмнэлгийнхэн онцолж байв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 426 өвчтөн хандсаны 328 Улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй хандаж, 68 нь хэвтэж, 260 хүнд гэрээр зөвлөгөө өгч явуулжээ. 409 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 15 нь сэхээн амьдруулах эрчимт тасагт хэвтэж байна. Өвчлөлийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай вакцин тариулах нас нь болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Хүүхдийн сэхээн амьдруулах тасаг нь 10 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 17 хүүхэд хэвтэж байна. Заримдаа хүүхдийн тоо 20 хүрэх ч тохиолдол бий гэнэ. Энэ өвчний тархалт буурахгүй байгаа тохиолдол улс орон даяараа тэмцэж, хувь нэмрээ оруулдаг байна.

Zaluu.com 2016.03.24

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30624
0 эможи
keyboard_arrow_up