Эрчүүд яагаад урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй вэ?

2016 оны 3 сарын 18

Өнөөдөр Монгол цэргийн өдөр. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дараах зөвлөмжийг эрчүүддээ хүргэжээ. 

Чихрийн шижин өвчнийг илрүүлэх шинжилгээ:

Биохимийн ерөнхий шинжилгээгээр цусан дахь чихрийн хэмжээг тодорхойлж үзнэ. 45-аас дээшхи насныхныг жилд нэгээс хоёр удаа шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг. Хэрэв шинжилгээ өөрчлөлттэй гарсан тохиолдолд эмчийн хяналтанд орж, зөвлөгөөг сайтар дагах шаардлагатай ба идэвхтэй хөдөлгөөн, зөв зохистой хооллолт, ажил амралтын дэглэмийг чанд сахих нь зүйтэй.

Түрүү булчирхайн хавдрыг илрүүлэх шинжилгээ:

45-аас дээшхи насны эрчүүдэд эхо оношлогоо болон цусан дахь PSA хавдрын маркер үзэх шинжилгээ хийнэ. Хэрэв ах дүүс, ойрын төрөлд түрүү булчирхайн хавдраар өвчилж байсан бол эрсдэл өндөр гэж үзэх, 40-өөс дээшхи насандаа уг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.

Шулуун гэдэсний хавдарилрүүлэх шинжилгээ:

Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад шулуун гэдэсний хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Энэ нь хооллолттой холбоотой. 50-иас дээш насны эрэгтэйчүүд жилд нэг удаа шулуун гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэх. Энэ шинжилгээ нь шулуун гэдэсний ургацаг илрүүлэх, илэрсэн тохиолдолд хөнгөн мэс заслаар авах боломжтой.

Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх шинжилгээ:

Эрэгтэйчүүдэд бэлгийн замаар дамжих халдварт өвчний шинж тэмдгүүд далд буюу шинж тэмдэг илрэхгүйгээр явагддаг онцлогтой. Иймд шинж тэмдэггүй, балархай хэлбэрээр явагдаж байгаад хүндрэх, бусдад халдвар дамжуулах аюултай. Сайн дурын үнэ төлбөргүй, нэр хаяг шаардахгүй, шинжилгээ авах газрууд олон байдаг бөгөөд өвчин илэрсэн тохиолдолд эмчилгээг мөн үнэ төлбөргүй хийдэг. Хэрэв шинжилгээнд хамрагдахыг хүсвэл харьяа дүүргийн Бэлгийн замаар дамжих халдвар, Нөхөн үржихүйн кабинет болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд байрлах “Улаан тууз” эмнэлэгт хандан оношлогоо, эмчилгээг хийлгэж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30319
0 эможи
keyboard_arrow_up