“Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” аян эхэллээ

2016 оны 3 сарын 17

“Улсын нэгдүгээр төв эмнэлэг”-ийн Эм зүйн албаныхан “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье ” аяныг өнөөдөр эхлүүллээ. Аяны тухай тус эмнэлэгийн Эм зүйн албаны шалгагч, клиникийн судлаач Л.Эрдэнэчимэг  “Монгол Улс даяар гуравдугаар сарын турш “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” аяныг зохион байгуулж байгаа. Энэхүү аяныг бид гурван үе шаттай зохион байгуулахаар болсон.

Нэгдүгээрт,  Амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдэд эмийн зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх.

Хоёрдугаарт,  Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст мэдээлэл өгөх. Гуравдугаарт,  Эмч нарын жор бичих чадварыг сайжруулах гэсэн үе шатуудтай. Үүнээс өнөөдөр нэгдүгээр үеийг хэрэгжүүлж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн маань гол зорилго нь иргэд дур мэдэж эмийн сангаас эм авдаг хэвшил болсон үйлдлийг л болиулах юм. Жишээ нь,  иргэд ханиад хүрлээ гээд тераплью гэдэг сироп аваад, давхар парацетамол авдаг.

Гэтэл тус сиропны найрлагад парацетамол орсон байдаг. Үүнийг харахгүй антибиотикын тунг хэтрүүлэн хэрэглэж, элэг болон бусад эрхтнээ хордуулж байдгаа иргэд тэр бүр мэддэггүй.Иймээс бид өнөөдөр түгээмэл хэрэглэдэг эмнүүдийн найрлагад ямар ямар антибиотик ордог вэ, найрлагыг хаанаас нь харж авах вэ гэсэн асуудлуудаар иргэдэд мэдээлэл хийж байна. Мөн хамгийн гол нь эмчид үзүүлж, жорын дагуу эм худалдан авах хэрэгтэй гэлгийг хүмүүст ойлгуулах зорилготой” хэмээсэн юм.

Мөн “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” аяны хоёрдугаар үе болох Хэвтэн эмчлүүлэгчдэд мэдээлэл өгөх үйл ажиллагаа маргаашнаас эхлэх юм байна. Харин эмч нарын  жор бичих чадварыг хөгжүүлэх сургалтыг энэ сарын 22-нд зохион байгуулах гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30263
0 эможи
keyboard_arrow_up