ИРГЭДИЙН АНХААРАЛД
Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас орон даяар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд “ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” сарын аяныг зохион байгуулахаар болсон. Энэ аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхт аюулгүй, чанарын баталгаатай эмээр хангах, иргэдийг эмчийн зааврын дагуу эм хэрэглэх, жор бичилт, эмийг жороор олголтыг сайжруулах зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулна.
Сарын аяны хүрээнд 2016 оны 03 дугаар сарын 10, 17, 24-ний өдрүүдэд 14.00-16.00 цагийн хооронд НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид 324866 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм байна.
Иргэд та бүхэн эмийн зохистой хэрэглээ, эм био бэлдмэлийн хяналт шалгалттай холбогдох асуудлаар хариулт авахаар бол дээрх утсаар холбогдоно уу.