Улаанбурхан өвчнөөр найман хүүхэд нас баржээ

2016 оны 3 сарын 11

Улаанбурхан өвчний өвчлөл хурдацтай дэгдэж, ХӨСҮТ-т ачаалалаа дийлэхээ больсон билээ. Тиймээс тус эмнэлгийн зүгээс эмч, сувилагчийг нэмж ажиллуулахаар болсон байна. Тухайлбал, дүүргээс мэргэжлийн эмч нар ажиллуулах хэрэгтэй байгаа талаар салбар хариуцсан яамандаа албан тоот явуулсан гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн орны хүрэлцээ 100 гаруйгаар хэтэрч, хүүхдийн Сэхээн амьдруулах тасагт 10 орон дээр 16 хүүхэд хэвтэж байна. Энэ өвчнөөр он гарснаас хойш 3000 гаруй хүн өвчилсөн байгаа бол тэдний 50 гаруй хувь нь хүүхэд, тэр дундаа нярай хүүхдүүд Улаанбурханаар өвчилж, хүндрээд байгаа аж.

Тухайлбал он гарснаас хойш уг өвчний вирусээр найман хүүхэд нас барсан тоо байна. Тэд 5-8 хүртэлх сартай хүүхдүүд бөгөөд 9 сартай вакцинаа хийлгэж амжаагүй байхдаа өвчилж, биеийн байдал нь хүндэрч нас бараад байгаа талаар тус төвийн эмч ярьсан юм. Нийслэлд гэлтгүй орон нутагт ч Улаанбурхан өвчин дэгдэлт ихтэй байгаа ажээ. Цагаан сараас хойш идэвхжсэн эл цаг үед хүүхдүүдээ олон хөлийн газраар авч явахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29945
0 эможи
keyboard_arrow_up