ХӨСҮТ-д эмч, сувилагчдыг нэмж ажиллуулна

2016 оны 3 сарын 11

Улаанбурханы өвчлөл хурдацтай дэгдэж  байгаа энэ үед Халдварт өвчин судлалын үндэсний төвийн /ХӨСҮТ/ ачаалал өндөр байна. Тиймээс ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, холбогдох  мэргэжилтнүүдийн хамт очиж ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд Улаанбурхан өвчний эсрэг вакцинаар насанд хүрэгчдийг нэмэлтээр дархлаажуулах үндэслэл, тооцоог гаргах, “А” амин дэмийн хэрэгцээг гаргаж,  хангах арга хэмжээ авах, ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт нэмэлтээр ажиллах эмч, сувилагчийн судалгааг гаргах, ХӨСҮТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох яамны  хэлтсийн дарга нарт даалгасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29940
0 эможи
keyboard_arrow_up