Бөөрний үзлэг үнэ төлбөргүй хийж байна

2016 оны 3 сарын 10

Өнөөдөр дэлхийн “Бөөр хамгаалах өдөр” тохиож байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах “Улаанбаатар мед” эмнэлгийн эмч нар бөөрний үнэгүй үзлэг хийж байна. Манай улс энэ өдрийг 2009 оноос хойш Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг.

Дэлхий дээр 600 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй амьдарч байгаа ба эдгээр хүмүүсийн эмчилгээнд эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 орчим хувийг зарцуулдаг байна. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний архаг дутагдал ихэсч, өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад дотоодод өндөр өртөг бүхий эмчилгээ хийлгэх болжээ. Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр 3-р байранд, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлжээ. Тиймээс эрүүл, мэндийн салбарынхан бөөрөө хамгаалах, урьдчилан сэргийлэх талаарх хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.

Монголчуудын бөөрний өвчлөл нь доороосоо даарах, архи дарсны хэрэглээ, буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ зэргээс үүсдэг байна. Өөрөөр хэлбэл бөөр нь биеэс аливаа хорт бодисыг гадагшлуулах үүргээ гүйцэтгэж чадахгүй байдалд хүрснээр өвчин хүндэрдэг ажээ. Бөөрний архаг үрэвслийн үед нуруу бөөрөөр унжирч өвдөх, бүсэлхий, ууцаар хүйт оргих, чих дүнгэнэх, шуугих, тамирдах, толгой эргэж, даралт өндөрсөх, хавагнах,  шээс үнэртэй гарах, өглөө босоход зовхи бүлцийх, цаашилбал яс сийрэгжих, шүд унах зэргээр илэрдэг. Мөн бөөрний эмгэгийн үед шээсний гарц өөрчлөгдөж ихсэх, эсвэл багасах, үнэртэй шээх, хаванших шинж түгээмэл байдаг учраас зарим нэг бөөрний архаг үрэвсэлтэй хүний таргалалтын тодорхой хувь нь далд хаван буюу завсрын эдийн хаван байдаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29891
0 эможи
keyboard_arrow_up