УЛААН БУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ

2016 оны 3 сарын 09

Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай,  халдварлалт өндөртэй, цочмог өвчин. Агаар дуслын замаар тархан халдварлана.

Эх уурхай нь:  Халдвар авсан хүн

Хэн өвдөх вэ?

  • Улаанбурханы эсрэг вакцин хийлгээгүй /товлолын 9 сар, 2 настай, нэмэлт улаанбурханы дархлаажуулалтанд хамрагдаагүй хүмүүс/
  • Улаанбурхан өвчнөөр урьд нь өвдөөгүй хүмүүс өвдөх эрсдэлтэй

Илрэх шинж тэмдэг:

Урьтал үед:

  • Халуурах
  • Нүдны салст үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Халдвартай байх үе:

Тууралт гарахаас өмнөх 4 хоног, тууралт гарснаас хойш 4 хоног

Хэрхэн сэргийлэх вэ?

  • Вакциндаа бүрэн хамрагдах
  • Улаанбурханаар өвдсөн тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, гэртээ эмчийн зааврыг сахих, сургууль цэцэрлэгээс 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар чөлөөлөгдөх
  •  Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг тариулаагүй хоцорсон бол харьяа өрх, дүүрэгтээ хандаж нөхөн дархлаажуулалтанд хамрагдаарай.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандана уу?

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29817
0 эможи
keyboard_arrow_up