Британийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг вакцин гаргах гэж байна

2016 оны 3 сарын 09

Их Британийн эрдэмтэд хавдрын генийг судалж, хүний дархлааны системд маш чухал бөгөөд үхлийн аюултай хавдар өвчний эсрэг вакцин гарган авах чиглэлээр асар том нээлт хийснээ зарласан талаар “The Express”-т мэдээллэжээ.

Судлаачдын баг хавдрын генетикийн нарийн төвөгтэй байдлыг судалж, өвчин эцсийн шатандаа орсон ч түүнийг өөрсдийн дархлааны системд ашиглаж болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нээлт нь дархлааны эсийг идэвхжүүлж, улмаар “Т” эс буюу өмөн үүгийн "эсрэгтөрөгч"-ийг устгана гэж үзжээ. Эрдэмтэд дархлааны эсийг идэвхжүүлж, хоёр жилийн дотор эмчилгээний вакцин гарган авах замаар энэ нээлтийг ашиглах боломжтой болно гэдэгт найдаж буй юм байна.

Судалгаанд хамтран оролцогч доктор Сержио Күезда "Цагдаа гэмт хэрэгтэнтэй тэмцдэг шиг хүний биеийн дархлааны систем хорт хавдрын эсрэг ажилладаг. “Генетикийн олон янзын хавдар нь гэмт хэргийн бүлэглэл дээрэм хийх, хил давуулах зэрэг олон төрлийн гэмт хэрэг үйлдэхтэй адил. Цагдаа нарт олон гэмт хэрэгтэй тэмцэх хүнд байдагтай адил дархлааны систем нь хорт хавдрыг газар авахуулахгүйн төлөө бүх хүчээ дайчилдаг. Цагдаад гэмт хэргийн талаар мэдээлэл өгсний үндсэн дээр ажиллаж чаддаг шиг өвчний үндэс шалтгааныг тодорхой болгосноор эмчилж чадна” гэжээ.

Судлаачид ховор "туг" уураг нь өвчтөний биеийн хаана ч байж болох хавдрын эсийн бүх гадаргуу дээр гарч ирж байна. Ер нь тэд дархлааны системээс хамгаалагдсан, эсвэл байнгын хэтэрхий олон өөрчлөлтийн улмаас хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна хэмээжээ.

Их Британиас санхүүждэг хорт хавдрын судалгааны тэргүүлэх гишүүн, Лондонгийн Хорт хавдрын инститийн их сургуулийн коллежийн профессор Чарлес Свунтон "Би энэ хоёр жилийн дотор өвчтөнг эмчилж чадахгүй бол сэтгэл дундуур байх болно. Энэ амжилттай болно гэж та бодож байна уу? Би эсэн мэнд амьдрах хугацааг уртасгах үр дүн авчирна гэдэгт найдаж байна. Хэрэв энэ ажиллагаа амжилттай болохгүй бол би магадгүй малгайгаа тайлж, өөр ямар нэгэн зүйл хийх болно" гэжээ.

Их Британийн Хорт хавдар судлалын ерөнхий эмч, профессор Петер Жонсон "Энэ гайхамшигтай судалгаа дархлааны системийг ашиглан тусгайлан эмчилгээг хэрхэн тохируулан хийх талаар чухал санаа өгч байгаа юм” гээд “Хорт хавдар эмчлэх шинэ арга замыг санал болгож байгаа судлаачид хавдрын талаар дархлааны тогтолцооны нөлөөний тухай мэдлэгийн гол гол асуудлыг хөндөж байна. Энэ нь яагаад зарим өвчтөнд эмчилгээ үр дүнгээ өгч байхад заримд нь өгдөггүй вэ, ямар өвчтөнд илүү тохирох вэ гэдгийг мэдэхэд дөхөм болж байна” хэмээн нэмж хэлжээ. 

Хамгийн сүүлийн үеийн үзүүлэлтээр бүх нас барсан хүмүүсийн дөрөвний нэг нь хорт хавдрын улмаас таалал төгссөн байна. Хорт хавдраар нас барсан тохиолдлын бараг тал хувийг уушги, гэдэс, хөх, түрүү булчирхайн хорт хавдар эзэлжээ. Шинэ судалгааны талаар өнөөдөр (III/04) Шинжлэх ухаан сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29806
0 эможи
keyboard_arrow_up