Өрхийн эмч нарын мэдлэг муугаас хүүхдүүд эмэнд дасамтгай болж байна
Харшлын гаралтай ханиад, уушгинд хүрдэг ханиад гэхчлэн төрөл бүрийн томуу томуу төст өвчин газар авсаар байна. Ялангуяа 0-6 насны хүүхдийн өвчлөл буурахгүй байгаа бөгөөд эдгэрэлт удаантай, өвчтөний хүндрэх явц хурдан байгаа юм.
Хүүхдийн өвчлөл хүндэрч байгаагын нэгэн “дэм” нь өрхийн эмч нарын мэдлэг чадвар муугаас үүдэлтэй гэх шалтгаан эцэг эхчүүдийн бухимдлыг хүргээд байгаа юм. Нэг жилийн дотор 4-5 удаа ханиад томуу тусахад яг адилхан эмчилгээ бичиж өгсөн байжээ. Өрхийн эмчийг бичдэг эмчилгээ нь антибиотик /ихэвчлэн флимаксин сольютаб/, кетотофен /харшлын эм/, микса флу /ханиадны эм/, аньсны шүүс, мөн нэг хүрээний антибиотик олон дахин бичих зэргийг 4-5 удаа өгдөг байна.
Ийм байхад иргэд хүүхдээ өрхийн эмнэлэгт бус хувийн эмнэлэгт үзүүлэх нь аргагаүй. Санхүүгийн хүндрэлтэй эцэг эхчүүд хүүхдээ өрх дүүргийн эмнэлгээр дамжуулан үзүүлж эм уулгасаар эцэст нь нэгдсэн эмнэлэгт хэвтэх хүртлээ хүндэрдэг. Уг нь ханиад шуухитнаад өрх дээрээ эмчилж нэгдсэн эмнэлгүүд дээрээ бүр их хүнд өвчтэй оноштой хүүхдүүддээ эмчилж баймаар байна. 2-3 дахь шатлалын эмнэлгүүдэд хүндэрсэн хүүхдийн тоо буурахгүй байгаа бөгөөд хүүхдийг эмчлэх бус “эмэнд дасамтгай” болгох жор бичиж өгч байгаа шинэхэн эмч нарыг чадамжийг нэмэгдүүлмээр байна хэмээн иргэд “халаглах” юм.
Өрхийн эмч нарын бичиж байгаа эмийн жорыг эм зүйчид буруу бичсэн байна хэмээн “дүгнэнэ”. Эмээ бичиж мэдэхгүй эмч нар олширсоны гайгаар хүүхдийн өвчлөл их хүндэрсэн үедээ эмчилгээ шиг эмчилгээнд орж байгаа нь харамсалтай. Хүүхдийн биеийг эмээр хордуулж туршилт хийхээ больмоор юм “өрхийн” эмч нар.