Эмнэлгийн салбарт ашиглагддаг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын төлбөр буурлаа
Засгийн газрын 346-р тогтоолоор батлагдсан “Эрүүл мэндийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах” хөтөлбөрийн дагуу дараах хэмжих хэрэгслийг СХЗГ болон орон нутгийн хэмжил зүйн байгууллага баталгаажуулж байна. Үүнд:
Эмнэлгийн термометр
- Мөнгөн уст-шилэн эмнэлгийн термометр
- Эмнэлгийн цахилгаан термометр
- Чихний термометр
- Хэт улаан туяаны термометр
Цусны даралтын аппарат
- Механик
- Автомат
- Хяналтын монитор
Манометр
- Автоклавын
- Цахилгаан контакттай
- Хүчилтөрөгчийн
- Вакуумметр
Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг Монгол улсын Шадар сайдын 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 117 тоот тушаалаар шинэчлэлт оруулсан ба эрүүл мэндийн салбар дахь хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг бууруулсан тарифийг хүргэж байна.
№ |
Хэмжих хэрэгслийн нэр |
Хуучин төлбөрийн хэмжээ/төг/ |
Шинэчлэгдсэн төлбөрийн хэмжээ/төг/ |
1 |
Автоклавны манометр |
5200 |
5200 |
2 |
Цахилгаан контакттай манометр |
8100 |
8100 |
3 |
Механик цусны даралтын аппарат |
5200 |
3600 |
4 |
Автомат цусны даралтын аппарат |
10000 |
7000 |
5 |
Хүчилтөрөгчийн манометр |
14000 |
9800 |
6 |
Цахилгаан термометр |
21000 |
12600 |
7 |
Бусад термометр |
21000 |
14700 |