Бүх ард түмний спортын XIV их наадмын ЛОГО эмблемний загварыг баталлаа

2016 оны 3 сарын 01

  Монголын Бүх ард түмний спортын анхдугаар наадам 1961 онд зохион байгуулагдаж эхэлсэнээс хойш эдүгээ 14 дэхь жилдээ наадмаа зохион байгуулах гэж байна. Биеийн тамир, спортын тухай хуулийн  дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монголын Бүх Ард түмний спортын ХIV их наадмыг 2016 онд орон даяар зохион байгуулах шийдвэрийг гаргасан билээ.

 Энэхүү наадмын гол зорилго нь биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэх болон нийтийн биеийн тамир, их спортын хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход оршино. ЭМСС-ын  тушаалаар  тус наадмыг зохион байгуулах хороог  Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаар ахлуулсан бөгөөд, Зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаанаа хийж, их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемний загварыг өчигдөр хэлэлцэн баталсан байна.

  Монголын Бүх ард түмний спортын XIV их наадам 2016 оны 1 сараас 9 сарын хугацаанд орон даяар өвлийн 2 төрөл (цана, тэшүүр),  зуны спортын 16 төрөл (буудлага бокс, байт харваа, жүдо  бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар,  волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг)-өөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр  (пара жүдо бөх, пара хөнгөн атлетик)-ийн зохион байгуулагдахаар боллоо.

 Наадмын спортын төрлийг сонгохдоо тухайн спортын төрөл нь нийт хүн амыг хамарсан байдал, 2012 оны олимпийн эрх авсан зэрэг үзүүлэлтийг харгалзан сонгосон байна. Мөн наадам аймаг, дүүрэг болон их дээд сургуулиуд, клубүүд бие даан оролцохоор зааварт тусгагджээ. Монголын Бүх ард түмний спортын XIV их наадамд медаль хүртсэн тамирчин, багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчдыг Монгол Улсын Засгийн  газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчин 1.500,0, мөнгөн медаль хүртсэн тамирчин 1.000,0, хүрэл медаль хүртсэн тамирчин 800,0 төгрөгийн мөнгөн шагнал багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийн дасгалжуулагч тамирчны нэгэн адил мөнгөн шагналыг олгоно.

Мөн өвөл, зуны төрөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдаж байгаа наадамд байгууллагын нэгдсэн дүнг медалийн чанар, тоог харгалзан тус бүр 10 байгууллагыг Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын өргөмжлөл, дурсгалын цом, медалиар шагнаж урамшуулах аж.  Мөн их наадмыг амжилттай зохион байгуулсан 10 спортын холбоодыг шалгаруулан их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медалиар шагнаж, урамшуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29509
0 эможи
keyboard_arrow_up