“Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалтын тогтолцоог бэхжүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний зөвөлгөөн болж байна

2016 оны 3 сарын 01

ЭМСЯ, Глобаль сан, ДЭМБ, ХӨСҮТ-өөс хамтран “Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалтын тогтолцоог бэхжүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний зөвөлгөөнийг 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдөр буюу өнөөдөр Чингис хаан зочид буудалын хурлын танхимд зохион байгуулж байна.

 

 Зөвлөгөөн нь маргааш бас үргэлжлэх юм байна.

Зөвлөгөөнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Я.Буянжаргал, ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, ДЭМБ-ын зөвлөх Г.Цогт болон ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд  илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийх юм байна.

Дэлхийн серьеэтэй тэмцэх өдрийг угтсан ажлуудын хүрээнд семинарыг зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүрэг, ШШГЕГ-н харъяа Хорихын Сүрьеэгийн эмнэлэг, УБ хотын эмзэг бүлгийн хүмүүст үйлчилдэг “Энэрэл” эмнэлэгийн сүрьеэгийн хөтөлбөрийн зохицуулагч эмч, лаборант нар оролцож байна.

Тус зөвлөгөөнөөр сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэгжилтийн явцад олсон амжилтыг бататгах, өмнөх жилд гүйцэтгэсэн үйл ажиллагааны үр дүн, явцыг орон нутгийн мэргэжилтнүүдтэй хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, төлөвлөгөөг гаргах улмаар сүрьеэгийн тусламж, үйлчилгээний шилдэг нэгжүүдийг шалгаруулах юм

Улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байгаа сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илрүүлсэн тохиолдлыг бүрэн төгс эмчилж эдгэрүүлэх, тархалт, өвчлөл, нас баралтыг бууруулахад лабораторийн оношилгооны чанар, хүртээмжийг дээшлүүлэх, эмнэлзүйн лабораториудын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх стандартчлалыг шинэчлэх зэрэг асуудал чухал гэдгийг зөвөлгөөнд оролцож байгаа мэргэжилтнүүд хэлж байлаа.

Мөн манай улсад сүрьеэ өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тавьсан зорилтуудыг биелүүлж байгаа боловч сүрьеэ өвчний тархалт улсын хэмжээнд буурахгүй байгаа ба уг өвчин нь манай улсан хүн амын нас баралтын шалтгааны 6 дугаарт орж, Номхон далайн баруун бүсийн 37 орноос өвчлөл өндөр 7 орны тоонд тооцогдож байна.

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношилогдсон тохиолдол бүрийг эмчилгээнд бүрэн хамруулах, эмчилгээг бүрэн дуусгаснаар эмэнд тэсвэртэй сүрьеэгээс сэргийлж чадах аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29503
0 эможи
keyboard_arrow_up