ЭХЭМҮТ техник, тоног төхөөрөмжийн томоохон шинэчлэл хийлээ
ЭХЭМҮТ орчин үеийн өндөр хүчин чадалтай, эмчилгээ, оношилгооны төхөөрөмжийг Австри, Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийджээ.
Тухайлбал, Унтуулгын иж бүрэн аппарат, 3D, 4D хэмжээст эхо оношилгоо, ургийн зүрхний бичлэгийг бүхий л үед хянах аппарат, нярайн болон бага насны хүүхдийн эмчилгээний хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголдоо анх удаа ЭХЭМҮТ авч чаджээ.
Мөн яаралтай нөхцөлд тухайн өвчтөний цусыг цэвэршүүлж өөрт нь эргээд юүлдэг өндөр хүчин чадалтай аппарат байгаа нь шаардлагатай үед донор хайхааргүй хэмжээнд хүрсэн байна. Ингэж эмнэлгүүдээсээ анх удаа томоохон техникийн шинэчлэл хийж Эх хүүхдийн эрүүл мэндэд хөрөнгө оруулж чадсан сайн мэдээ байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Япон болон Австри улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд орчин үеийн эмчилгээ оношилгооны иж бүрэн аппаратуудыг суурилууллаа.
Зөвхөн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 7 сая иений хөрөнгө оруулалт хийжээ. 1980 оноос л ашиглаж эхэлсэн эмчилгээ оношилгоондоо хэрэглэж байсан тоног төхөөрөмжөө шинэчилснээр эх хүүхдэд үзүүлэх эмнэлэгийн үйлчилгээгээ хөгжингүй орны жишигт нийцүүлэх боломж бүрдлээ гэж эмч мэргэжилтнүүд нь олзуурхан ярьж байна.