ҮНДЭСНИЙ ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН барилгын ажил ирэх сард эхэлнэ

2016 оны 2 сарын 29

 ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа өнөөдөр Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл”-ийн гүйцэтгэгчээр шалгарсан  БНСУ-ын Самсунг С&T консорциумын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар олон жил хүлээлт үүсгээд байсан Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үндсэн барилгын ажлыг ирэх сарын 1-нд эхлүүлэхээр тохиролцсон бөгөөд, төвийн  барилга нь зоорийн давхартай нийлээд 5 давхар бөгөөд орчин үеийн шинэлэг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг багтаасан томоохон төв болох юм.

  Уг төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх консорциумаар БНСУ-ын Жанглим консорциум шалгарч 2013 оны 12-р сарын 23-нд ЭМЯ-тай гэрээ байгуулсан бол төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг С&T коносрциум шалгарч өнгөрсөн онд ЭМСЯ-тай гэрээ  байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29419
0 эможи
keyboard_arrow_up