Хөгжлийн бэршээлтэй иргэдийн УР ЧАДВАРЫН олимпод Монгол Улс анх удаа оролцоно -
Олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн ур чадварын тэмцээнд өнгөрсөн жил Монгол Улс анх удаа оролцож, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад сурч мэргэжил эзэмшиж буй монгол залуус дэлхийд ур чадвараа үнэлүүлээд ирсэн билээ. Бразилийн Сан Паулод болсон тэмцээнд Монголын багийн есөн оролцогч бүгд даалгавраа цагтаа багтааж, 400-гаас дээш оноо авсан төдийгүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг нарийн хангаж ажилласан нь шүүгчдийн анхаарлыг татаж хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулж чадсан юм.
Тэгвэл тун удахгүй болох Олон улсын Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд монголчууд мөн л анх удаа оролцох гэж байна. Дэлхийн 35 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын Абилимпийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг бүх төрлөөр хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ хамгийн шилдгийг нь сонгох замаар олон улсад болон нийгэмд тэднийг сурталчлах зорилготой тэмцээнийг гишүүн орнуудынхаа дунд гурван жил тутам зохион байгуулдаг. Манай улс энэ байгууллагад 2015 онд элссэн.
Анхдугаар тэмцээнийг 1981 онд буюу Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жилийг тохиолдуулан Токио хотноо Японы Эзэн хааны ивээл дор зохион байгуулж байсан бол энэ удаагийн буюу Олон улсын Абилимпийн ес дэх тэмцээнийг Францын Ерөнхийлөгч ивээн тэтгэж өөрийн оронд зохиохоор болсон юм.
Ирэх гуравдугаар сарын 23-28 нд Францын Бордо хотноо болох уг тэмцээнд 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорих аж. Оролцогчдоос гадна шүүгч, үзэгч, дэмжигч гээд нийтдээ 80 мянга гаруй хүн цуглах дэлхийн хэмжээний энэ тэмцээнд Монгол Улс хог хаягдал дахин ашиглах, уран зураг, оёдол, арьсан урлал, компьютер угсрах, вэбсайт, системийн удирдлага, нарийн боов, хоол хийх, вааран эдлэл, модон сийлбэр, мотоцикл угсрах, хийх зэрэг 11 мэргэжлээр оролцох гэж байна.
Дэлхийн тавцанд анх удаа эх орноо төлөөлөх алтан гартай мэргэжилтнүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар-2015” тэмцээнээс тодруулсан. Ур чадварын тэмцээнийг нийт 14 төрлөөр явуулснаас 11-ийнх нь ялагч Францыг зорих эрх гардсан.
Дэлхийд өрсөлдөх Монголын багийг тодруулах “Ур чадвар-2015” тэмцээний бэлтгэлээс эхлээд эзэмшсэн мэргэжлийнхээ ид хавыг олон улсын тавцанд гайхуулах 11 оролцогчийн шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зэргээр бүхий л үйл ажиллагаанд Хөдөлмөрийн яам дэмжин оролцож буй юм.

- See more at: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:Hugjliin-berhsheeltei-irgediin-ur-chadvar#sthash.WHTsRF87.dpuf