Хиймэл эрхтэн, протезийн зардлын тодорхой хувийг олгож байна

2016 оны 2 сарын 23

Эрүүл мэндийн даатгалд хамаарах тусламж, үйлчилгээний багцад өртөг өндөр зарим тусламж, үйлчилгээ, түүнд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийх зарим төрлийн хиймэл эрхтэн, протезийн зардлын тодорхой хэсгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож эхэлжээ.

Нийгмийн даатгалын сангийн энэ оны төсвийн тухай хуульд баталснаар уг үйлчилгээнд 40 мянга орчим даатгуулагч хамрагдаж , эрүүл мэндийн даатгалын сангаас 20.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Өнгөрсөн оны долдугаар сараас Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн.

Хуульд даатгуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, эрүүл мэндийн байгууллага, эмчээ сонгох, өөрийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, болон зардлаа даатгалын сангаас төлүүлэх, эрхийг тогтоосон байна. Түүнчлэн шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах, тусламж, үйлчилгээний багцыг өргөтгөжээ.

Тухайлбал, өрх, сумын эмнэлэгт үзүүлэх эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардал, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болжээ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагч бүр жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас гаргуулах эрхтэй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29204
0 эможи
keyboard_arrow_up