Томуу,томуу төст өвчний дэгдэлт ихэсч буйтай холбогдуулан эмнэлгүүдэд зохицуулалт хийлээ

2016 оны 2 сарын 23

Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  өнөөдөр хүүхдийн өвчлөл болоод томуу томуу төст өвчний цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өглөө. Он гарсаар томуу, томуу төст өвчний гаралт ихэсч байгаа ч амбулаторийн үзлэгийн 8.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан бол өнгөрсөн долоо хоногоос ачаалал нэмэгдэж 60 хувиар хэтрээд байгаа аж.  Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу  57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.  

Хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо  60 хувиар илүү байгаа ч  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн орны ачааллыг зохицуулж байна. Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон.  Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд буй талаар НЭМГ-ын дарга Ш.Энхбат  уулзалтын үеэр танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж,  зохицуулалтыг олон нийтэд ард иргэдэд  мэдээллийг хүргэхийг үүрэг болгож, цаашид хүүхдийг өвчлөл хүндрэхээс сэргийлсэн арга хэмжээг ард иргэдийн дунд өргөн зохион байгуулах  хэрэгтэйг  анхааруулсан юм.

Тухайлбал нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачааллыг дүүргүүдээр нь  авч үзвэл: СБНЭ 86.4%, ХУНЭ-т  83.5%, Налайх ЭМТөв 76.7%, Багануур ЭМТөв 76.5%,  Чингэлтэй ЭМТөв 72%, СХД ЭМТөв 55%, БЗД ЭМТөв 38.5%-д тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29161
0 эможи
keyboard_arrow_up