ДОХ-ын батлагдсан тохиолдол 201-д хүрчээ

2016 оны 2 сарын 18

Арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ “ДОХ-той тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд манай улсад бүртгэгдсэн ДОХ-ын тохиолдол 194 болсныг мэргэжилтнүүд хэлж байсан. Тэгвэл энэ тоо арванхоёрдугаар сарын 31-нд 199 болсон байсан бол он гарсаар дахин 2 тохиолдол нэмэгдэж, 201 болжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ДОХ-ын тандалт судалгааны албаны ХДХВ/ДОХ-ын их эмч З.Сэцэн “ДОХ-той нь батлагдсан иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийг задлах боломжгүй. Бид тэр иргэдийг тусгай хөтөлбөрийнхөө дагуу эмчилгээнд хамруулж байгаа. Бидний хэрэгжүүлж буй хөтөлбөрийг ДЭМБ-аас маш сайн болсон гэж баталгаажуулсан байдаг” гэж ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29022
0 эможи
keyboard_arrow_up