Зика вирүст халдвараас сэргийлэх мэдэгдэл хүргүүлжээ

2016 оны 2 сарын 18

Өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдсэн Зика вирүст халдвар дэлхийн 28 улсад эрчимтэй тархсаар байна. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдан энэ талаар хэлэлцэж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн үзэж, гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлжээ.

Зика вирүсийн халдвар жирэмсэн эхээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагүй ч гол төлөв шумууланд хазуулж, мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна.

Манай улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вирүст халдвар дамжуулдаг Aedes төрөл нь ихэнх нутгаар тархсан байдаг.

Зика вирүсийн халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг. Гол төлөв жирэмсэн эхээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрж, өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгэдэг байна.

Иймээс Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа хандсан мэдэгдэл, энэ дагуу хийж хэрэгжүүлэх ажлын талаархи зөвлөмжийг Эрүүл мэнд, спортын яамнаас Зоонозын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бусад холбогдох байгууллагад хүргүүлжээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28981
0 эможи
keyboard_arrow_up