Хавдрын эсрэг үндэсний аян дөрөв дахь жилдээ....

2014 оны 5 сарын 13

Хавдрын эсрэг үндэсний аян дөрөв дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт сурталчилгааны ажлаас дурьдвал “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношилгоо, эмчилгээ” сэдэвт сургалт 9 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдах юм. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг түгээх сайн дурын багыг аймаг бүрт бэлтгэх зорилготой “Хорт хавдар, түүний эрсдэлт хүчин зүйлс, ульдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэлт” сургалтанд ХААН Банкны 270 ажилтан хамрагдан гэсэн төлөвлөгөөтэй байна.

“Хавдрын эсрэг үндэсний аян-2014” нээлтийн үеээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Халдварт бус өвчин дотор хорт хавдар дэлхий дахины түүнчлэн манай орны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт хор хөнөөл учруулж буй асуудлуудын нэг юм. Иймээс Монгол улсын Засгийн газраас Халдварт бус өвчин түүний дотор хорт хавдраас сэлгийлэх, хянах асуудалд анхаарал хандуулж, бодлого, хөтөлбөртөө тусган ажиллаж ирсэн.

Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа нэг томоохон ажил нь Хавдар судлалын үндэсний төвөөс санаачласан “Хавдрын эсрэг үндэсний аян” юм. Тус аяны үр дүнгээс хархад хорт хавдраар оношилогдсон хүмүүсийн 42 хувь нь эмчлэгдэж болох эрт үе шатандаа илэрсэн байна. Мөн 2013 онд хөнгөвчлөх эмчилгээгний чиглэлээр мэргэшүүлэх 6 сарын сургалтанд аймаг, хотын 25 эмч, хөнгөвчлөх сувьлахуйн 3 сарын сургалтанд 17 сувилагч, хими эмчилгээний чиглэлээр 8 аймгийн эмч нар ХСҮТ-д суралцаж төгсөөд орон нутагтаа ажиллаж эхлэсэн нь аймаг, дүүргийн түвшинд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад томоохон ахиц боллоо.

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хавдраас сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлж, хавдрын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх шатлалд бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахын зэрэгцээ энэхүү үйлсэд төрийн, хувийн хэвшлийн байгууллага, олон улсын түншүүдтэй үр ашигтай хамтран ажиллах болно” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2895
0 эможи
keyboard_arrow_up