Зика вирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргахаар болжээ

2016 оны 2 сарын 16

ДЭМБ-ийн мэдээллэсэнээр өнөөдрийн байдлаар дэлхийн 56 оронд Зика вирус албан ёсоор бүртгэгдээд байна. Энэ сарын 9-нд БНХАУ-ын Зянси мужийн оршин суугч 34 настай эрэгтэй Зика вирусын халдвар авсан тухай тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн.
 
Америкийн орноос Азийн орон руу тархаж буй тус халдварт вирус манай улсад хүнээр тээвэрлэгдэн орж ирж болзошгүй тул Монгол улсын эрүүл мэндийн байгууллагаас иргэд болон эрүүл мэндийн төвд хандан зөвлөмж гаргахаар ажиллаж  байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн их эмч Ч.Уртнасан “Өвчний анхны шинж тэмдэгийг тандах, мэдээлэл авах, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд анхлан авах арга хэмжээ, заавар журмыг боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүлээд байна. Яам даруй шийдээд албан журам, заавар гаргавал, үүний дагуу эрүүл мэндийн байгууллагуудад дагаж мөрдүүлэх чиглэлийн ажил хийгдэнэ” хэмээв. Зика вирусээс урьдчилан сэргийлэх ажлыг Зонозын өвчин судлалын төв ахалж ажиллах гэнэ.
 
Зикагын халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуул, Aedes төрлийн шумуулаар дамжин хүнд халдварладаг бөгөөд тухайн өвчнийг дамжуулагч дээрх шумуул нь Монгол орны ихэнх нутгаар тархалттай юм. Иймд халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжүүд хонгил, өрөө тасалгаанд шумуул үржиж, үүрлэж байгаа талаарх мэдээллээ Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 70282853 дугаарын утсаар яаралтай мэдээлэхийг анхааруулжээ.
 
Мөн өндөр халуурах, биеэр тууралт гарах, нүд улайх зэргээр вирусын анхны шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд зовиур бага учраас халдвар авснаа мэдэхгүй хүмүүс олон байдаг аж. Тиймээс  жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд зайлшгүй хамрагдахыг эмч нар зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28863
0 эможи
keyboard_arrow_up