Ноён МУРАТ КАРАГЕЗТЭЙ уулзлаа

2016 оны 2 сарын 08

 ЭМСЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа  Бүгд Найрамдах  Турк Улсаас  Монгол Улсад  суугаа Онц бөгөөд, Бүрэн Эрхт  Элчин сайд ноён  Мурат Карагезийг сар шинийн босгон дээр  хүлээн авч уулзаж,  эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах  талаар ярилцлаа. Энэхүү уулзалтын үеэр салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа их ойр дотно ажиллаж,  “Цусны  төв”-ийг өргөжүүлэх төслийг хамтран  хэрэгжүүлж Туркийн талаас орчин үеийн олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг нийлүүлснээс гадна УНТЭ-ийн Нүүр амны мэс заслын кабинетийн төвийг  байгуулж  иж бүрэн тохижуулж эмч, эмнэлгийн ажилтнуудыг давтан мэргэжил дээшлүүлж туршлага солилцоход ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж явдагаа ТНБД С.Ламбаа онцоллоо.

     Ноён Элчин сайд Мурат Карагез эрүүл мэндийн салбарт сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж ирснийг өндрөөр үнэлж явдагаа илэрхийлээд, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажилллагааны суурь маш сайн тавигдсан. Сүүлийн 15 жилийн хугацаанд Турк Улсын эрүүл мэндийн салбарт үсрэнгүй дэвшил гарсныг  олон улсын байгууллагууд болон ДЭМБ  онцолж байгаа.  Тиймээс  Турк улсаас нөхөрсөг харилцаатай  хөгжиж  буй  15 улстай нэгэн зэрэг нэг хэрэгцээ шаардлагад үндэслэн “Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулах,  ололт  амжилтыг  сурталчлах төсөл” хэрэгжүүлэх саналтай байгаагаа танилцууллаа.

    Уулзалтын төгсгөлд ТНБД С.Ламбаа хэлэхдээ “Нүүдлийн соёл иргэншилтэй  Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо маш сайн үүнийгээ улам сайжруулж боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Зарчмын  хувьд төслийг дэмжиж байна. Эхний ээлжинд хоёр талаас Ажлын хэсэг байгуулж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар асуудлаа боловсруулж  боловсронгуй болгох хэрэгтэй”  гэлээ.

Энэхүү төсөл 3-4 хэсэгтэй бөгөөд,  Туркийн Засгийн газар Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28737
0 эможи
keyboard_arrow_up